Friday, August 01, 2008

Зуны амралт

Оюутнуудын шалгалт шүүлэг дуусаад, бүгд л сайхан амарч байгаа харагдах юм. Гэтэл миний хувьд амралт гэхэд хаашаа ч юм, үгүй гэхэд хаашаа ч юм өдрүүд үргэлжилсээр... Манай факультетын шалгалтууд бүгд 9 сард. Тэр хүртэл уг нь хичээлээ сайн хий гэж цаг гаргаж өгсөн гэлтэй. Гэсэн хэдий ч ийм сайхан зун болж байхад өдөржингөө хичээлээ хийгээд гэртээ суух бас хайран. Гадуур зугаалж, найз нөхөдтэйгээ уулзахдаа ч яах вэ, шалгалтынхаа талаар түр мартаж байгаа юм. Гэвч гэртээ ирээд цаг болон хуанлигаа харуут л дотор бөөн үүл хураад унтахад ч бэрх боллоо. Ай даа, зовлонгийн түргэн нь дээр гэдэг, шалгалт хурдан болоосой.

Ойрдоо найз нөхөдтэйгээ цагийг их сайхан өнгөрөөж байна. Сүүлийн хэдэн сар сэтгэл шаналгасан нэгэн асуудал бага багаар шийдэгдэж сэтгэл амраана. Шинэ сар ч эхэллээ, шалгалт болоход ч яг сарын хугацаа үлдлээ. Оюутны Холбооны маань ажлууд ч ар араасаа ундарсаар л байна. Үүнийг дагаад миний энерги ч гэсэн бага багаар цэнэглэгдсээр... Маргааш нэг Ханаби, долоо хоногийн сүүлээр бас нэг Ханаби үзэхэд бол бүрэн цэнэглэгдчих байх.
За тэгээд бусад оюутнууд маань ч гэсэн амралтаа сайхан, үр дүнтэй өнгөрүүлнэ байх гэж найднам. ЯМОХ-оос зохион байгуулах Зуны WORKSHOP-т ч гэсэн идэвхтэй оролцоорой!!


Точиги муж, Насүд байдаг "Тэнгэр" амралтын газарт Япон хүүхдүүдийн хамт гэр барьж, бууз хийж идэв. Миний чимхсэн буузыг олоорой...

Сүмида дүүргийн Ханаби үзэв. Үзсэнийхээ дараа Токио Дом оров оо гэж...

Поонёо, Поонёо, Поонёо... Хэтэрхий их моодонд ороод байхаар нь аргагүйн эрхэнд ийн урлав...


Коохай нарын хамт Парламентын ордон үзэв... Түүнийхээ дараа Роппонгид гарч буй үзэсгэлэн үзлээ.
Зүүн: Уутыг нь онгойлгонгуут гэрэлтдэг саван.
Баруун: Шоколад??? Биш юм аа. Усаар норгонгуут харагдаж байгаагаасаа 5 дахин их хөрс болдог шидэт эд дээ...
За энэ бол тайлбаргүй...
Энэ бүхнийг бодитоор үзэхийг хүсвэл 第12回企画展:「デザインスクールリーグ2008 デザインと新価値創造展」 http://www.designhub.jp/exhibition.html
Шибүяагийн "Алим" дэлгүүр

Хахаха. Аргагүй л зун юм даа...