Цаг шөнийн 2 цаг хагас болж байна. Яагаад унтаагүй байгаам бэ гэж үү, зүгээр л нойр хүрэхгүй байна. Юу ч хийхгүй сууж байснаас блог ч болсон бичье дээ гэж бодлоо. Ойрд Токиод эрс хүйтрээд, ханиад томуу их газар авч байна. Намайг ч гэсэн юу гэж тойроод гарах вэ, тэр ханиаданд нь өртөөд авлаа. Хамар битүүрээд амьсгалахад тун хэцүү байна. Ямар сайндаа энэ хүйтэнд цонхоо онгойлгох вэ дээ. Цагийн өмнө хүртэл Франц хэлнийхээ даалгаврыг хийж байлаа. Хэцүү юм аа. Англи хэлтэй адилхан гэж бодоод санаа амарчихсан байсан биш, яг жинхэнэ дүрмэндээ орох юм бол, барж идэх юм биш. Гэхдээ л хэзээ нэгэн цагт Францаар захиа бичээд, Францаар ярьж чаддаг болно гэж бодсон чинь сайхан санагдаж байна шүү. Тэр өдөр удахгүй ирэх болтугай.
За үг олдож нойр минь холдлоо. Заримдаа ямар нэгэн зүйлд анхаарал төвлөрөхгүй, цухалдаад байдаг даа. Тийм үед би дандаа бохь зажилдаг юм байна. Зажлах биш идэх гэх юм уу даа. Яагаад гэвэл ар араас нь цувуулаад нэг боодол бохийг дор нь дуусгачихдаг юм. Яг одоо бохио зажлаад жалир жалир хийгээд байж байх юм даа...