Дараах ажлын зар ирснийг уламжлая. Цаг хугацаа давчуу байгаа тул сонирхсон залуус 3-р сарын 24-ны дотор boykanaa@gmail.com луу өөрийн овог нэр, сургууль ба анги, холбоо барих утас болон и-мэйл хаягаа илгээнэ үү. Нэг ажил дээр нэг л хүн бүртгэж авах тул та бүхэн дор дурдсан хуваарийг сайн нягталсны дараа бүртгүүлнэ үү.
Жич: Өндөр түвшний Япон хэл шаардагдахгүй.
①展示設営補佐および会場内照明操作業務、男性1名(下記3日間を通しで可能な方。また照明操作はボタンの上げ下げなどで、複雑なものではありません。)
・3/14 8:00-18:00
・3/14 9:00-18:00
・3/16 9:00-17:00
②展示設営、撤去およびクローク業務、男性1名(下記2日間を通しで可能な方。)
・3/14 8:00-18:00
・3/16 9:00-17:00
③クローク業務、男性1名
・3/14 8:00-17:00
●お支払い
・1,000円/h. ただし、お昼休憩1h除く。
・交通費:1,000円までの実費/day
・上記合計額から源泉徴収をした額(10%引き)を後日ご指定のお口座に振り込み
Экс-Даргын нэг өдөр ;-)
Monday, February 21, 2011
Saturday, February 19, 2011
Орчуулгын ажил
Токиод нэгэн орчуулгын ажлын зар байна.
Хугацаа: 4-р сарын 4-нөөс 6-ны хооронд
Хаана: Токио хотын төв
Агуулга: Бизнес эдийн засгийн холбогдолтой хурлын Япон-Монгол хэлний орчуулга (синхрон байвал сайн)
Хүний тоо: 1
Цалин хөлс: Өдрийн 10,000 иен (замын зардлын талаар одоогоор тодорхойгүй)
Шаардлага: Хурал албан ёсны уулзалтын Бизнесийн орчуулга хийж байсан туршлагатай, эсвэл түүнтэй тэнцэх хэмжээний хэлний чадвартай байх хэрэгтэй.
Тодорхойг 3-р сарын эхээр мэдэгдэх бөгөөд, сонирхсон хүн boykanaa@gmail.com луу өөрийн товч намтар болон холбоо барих хаяг, утсаа илгээнэ үү.
Тухайн хүний туршлага, чадвар дээр тулгуурлан зохион байгуулагч байгууллагаас эргэж холбоо барих болно.
Мэдээллийг хүргэсэн,
Болдмаа

【Засвар】Японд 就活 хийж байгаа оюутнуудад (Канто)
Өмнө нийтэлсэн мэдээлэлд засвар орлоо. Үйл ажиллагаанд бүртгүүлэх мэйл хаяг recruit@r.recruit.co.jp болсныг анхаарна уу.
Та бүхэнд төвөг удсанд хүлцэл өчье.
Та бүхэнд төвөг удсанд хүлцэл өчье.
Wednesday, February 16, 2011
Японд 就活 хийж байгаа оюутнуудад (Канто)
Амласан ёсоор Японд ажил хайж байгаа оюутнуудад зориулсан ээлжит мэдээллийг хүргэе.
Энэ удаад RECRUIT компанийн талаар гэхээсээ илүү, ажил хайхад юун дээр анхаарах уу, ярилцлагын шалгалтан дээр гадаад оюутнуудаас юуг нь голчлон хардаг вэ гэх мэт асуултандаа хариулт авах боломжтой. Төрөл бүрийн салбарийн төрөл бүрийн компанид ажиллаж байсан, эсвэл тэдгээр компаний хүний нөөцийг хариуцдаг хүмүүстэй тулж ярих боломжтой.
Токио өртөөний ойр байрлах оффис дээрээ хүлээн авч, халуун хоол амтат дарсаар мөн дайлах тул та бүхэн гэртээ харих замдаа ороод гараарай. Дэлгэрэнгүйг дор хавсаргав.
<<少人数座談会×お食事付き>>・・・【留学生限定】株式会社リクルート 社員座談会のご案内
□■■■━━━━━━━━━━━━━━━━━━━━━━━━━━━━━━━━━━━━━
□■ ■ ≪在日モンゴル人留学生のみなさま≫
□■■■ 留学生限定! お食事付き! リクルート社員座談会のお知らせ
□■ ■ ・・リクルート本社41階地上200mの夜景を楽しみながら・・
□■━━■━━━━━━━━━━━━━━━━━━━━━━━━━━━━━━━━━━━━
≪実際に働いている社会人とじっくり話してみませんか??≫
■外国人留学生の先輩は、実際に日本で働いて、どう思っているの?
■就活に成功した外国人留学生の先輩は、どんな就活をしたの?
■日本企業が外国人留学生に期待している事は?
■実際に働いている社会人のホンネが聞きたい!
と思っている方へ
3月7日(月) 留学生の皆さんのためだけに、就職セミナーを開催します。
このセミナーのポイントは、実際に働いている社員と
少人数で、ゆっくりお食事をしながら話ができること!
留学生限定イベントだからこそ、日本人社員のほかに
活躍している外国籍社員や外国籍内定者も集まります。
本格化する就職活動の中で、
あらためて、実際に働いている人とじっくり話したい。
直接会話をして、自分が考えていることにアドバイスをもらいたい。
などなど、この時期だからこそ聞きたいことがあるのではないでしょうか・・・??
当日、会場には20名程度の社員があつまります!
パーティー形式で、自由に話しかけて頂けます。
そのなかには『リクナビ』の営業マンや、リクルートの採用担当もいるので、
日本企業の採用のウラ側について、普段は聞けない話が聞けるかも・・!?
場所は、東京エリアで最も夜景がきれいな、リクルート本社最上階のダイニングです。
(なんと地上200m!!!)
おいしいお酒とお食事を囲みながら(※もちろん無料です)、
社会人とじっくり話し、しっかり考えるチャンス。
ぜひぜひご参加ください!
ご参加を希望される方は、下記詳細を確認の上、
返信フォーマットに必要項目を記入し、お早めにご返信下さい。
※締切り:2月28日(月)
【返信先】recruit@r.recruit.co.jp
※定員を大幅に超える場合は、抽選とさせて頂きますのでご了承下さい。
※3月1日(火)頃に、ご参加確定か否かをご連絡いたします。
≪イベント詳細≫
------------------------------------------------------------------------------------------
【日時】: 3月7日(月) 19:00~21:00 (受付開始 18:30)
【会場】: 株式会社リクルート東京本社 グラントウキョウサウスタワー41F
(社員専用ダイニング 空箱)
http://www.recruit.jp/company/offices/
------------------------------------------------------------------------------------------
=【 返信フォーマット 】===================
①氏名 :
②フリガナ :
③大学名(大学院名) :
④学科(専攻) :
⑤携帯電話番号 :
⑥電子メールアドレス(PC) :
=================================
※ご質問等ございましたら、下記アドレスまでご連絡ください。
このメールに直接返信はしないでください。
【連絡先アドレス】recruit@r.recruit.co.jp

Sunday, January 30, 2011
Японд 就活 хийж байгаа оюутнуудад (筑波大学版)
Блогоо шинэчлээгүй маш их удсан байна. Ер нь блогоо арай өөр хэлбэртэй, өөр мэдээлэлтэй болгоё гэж сүүлийн үед их бодох болсон. Энэ 3-р сар гэхэд бол шинэчлэгдчих байх гэж найдаж байна.
Энэ удаад 2012 онд сургуулиа төгсөх оюутнуудад зориулсан нэгэн мэдээлэл хүргэе. HotPepper, SUUMO, じゃらん, ZEXY, リクナビ зэрэг үйлчилгээгээрээ олонд танигдсан RECRUIT хэмээх компанийн гадаад оюутнуудад зориулсан семинарын талаар танилцуулья.
Харамсалтай нь энэ удаад зөвхөн Цүкүбагийн Их Сургуульд зохион байгуулж байгаа ч, цаашид бусад их дээд сургууль, мөн өөрийн компани дээрээ зохион байгуулах юм байна(Тухай бүрт нь мэдээлэл тавих болно). Гадаад оюутнуудыг ажилд авах тал дээр маш идэвхтэй компаниудын нэг бөгөөд ялангуяа Монгол оюутнуудыг их сонирхож байгаа юм байна лээ. Та бүхэн хэрэв боломжтой бол найд нөхдөө дагуулаад заавал яваад очоорой. Та бүхэнд амжилт хүсье!!!!
Газар: Цүкүбагийн Их Сургууль, Student Plaza 2F
Огноо: 1-р сарын 31-ны Даваа гараг, ○ 13:45~15:00, 15:15~16:30 тус тус 2 удаа
Дэлгэрэнгүйг дор хавсаргая.
--------------------
こんにちは。
株式会社リクルート人事部採用グループです。
このたび、筑波大学キャンパス内にて
◆外国人留学生のための学内企業ガイダンス◆
に参加いたします。
東京での開催イベントが多い中、
今回はキャンパス内での開催ですので、この機会にぜひお越しください!
【日時】
2011年1月31(月)
○第1クール 13:45~15:00(75分間)
○第2クール 15:15~16:30(75分間)
【開催場所】
筑波大学就職課会議室(スチューデントプラザ2階)
【当日内容】
リクナビ、タウンワーク、じゃらん、ホットペッパー、R25、ゼクシィ、…
リクルートは人々の人生・生活に関わるさまざまなメディアを展開しています。
では、何業界の会社なのか。広告?出版?ネット系?人材?
当日は、この分かりにくい会社のことを理解していただけるように、
リクルートの根幹となるFollow your heartの考え方、
創業の背景や今後の展開、そして個人の働き方についてご説明いたします。
また、リクルートでは、【留学生の方の採用も積極的に行っております。】
当日は、リクルートのグローバル展開の現状などについてもお伝えします。
質疑応答の時間もご用意しておりますので、
リクルートのことから就職活動のことまで、お気軽にお尋ね下さい。
▼外国人留学生社員の特集ページ
https://job.rikunabi.com/2012/company/theme/r199300062/T365/
皆様のご参加をお待ちしております!
---------------------

Saturday, February 06, 2010
Зураг
Ширээний голд цав цагаан цаас ганцаар, түүнийг дэрлэн бор үзэг минь гунигтайхан хэвтэнэ. Бичих үү, болих уу, ийнхүү эргэлзсээр хагас цаг орчим сандал дээр би сууна. Харих замд санаанд орсон зүйлээ бушуухан л үсэг болгон сийрүүлж, шуудангийн хайрцганд хийхгүй бол болохгүй байсан юм сан, тэр их онгод минь хаачих нь энэ вэ? Санахгүй байна, огт санахгүй байна, юу бичихээ би мэдэхгүй байна. Надад онгод гэдэг зүйлийг дахин нэг хайрлаач...
Чаг чаг... хэмээн цагийн зүү намайг тэвдүүлнэ. Юунд юм бүү мэд, ямартаа ч ямар нэгэн зүйл ойртож буй нь мэдэгдэнэ. Айсуй айсуй, түг түг,,,
Гараа сунган шүүгээнийхээ хоёр дох нүдийг татлаа. Дээр доороо овоорсон баахан зураг. Ямар ч цэгцгүй юм бэ дээ.
Хаалганы бариулаас өлгөсөн шүхрийн зураг. Юу нь сайхан гэж авсан нь тодорхойгүй. Гэхдээ нэг л гунигтай.
Хэн нэгний асаасан тамхи,,, үнсний саван дээр бөөрөөрөө хажуулдсан байдал нь бас... маягтай. Зургийг нь авч мөнхөлөөгүй бол энэ чигээрээ харамсалтайгаар шатаж дуусах байсан биз. Гэвч хэний тамхи вэ гэдэг нь сонирхол татна.
Далайн эрэг дээр тоглох аав хүү хоёр. Бүрхэг тэнгэр, зузаан үүлний араас байдаг чадлаараа төөнөхийг хичээх нар. Цаанаа л гунигтай энэ зураг, бас ирээдүйтэй.
Зураг болгон өөр өөрийн гэсэн түүхтэй. Тэд агшин хормыг мөнхөлнө. Тиймээс би зураг авах дуртай. Үнэхээр ямар ч агшныг мөнхөлж чадна шүү. Хэн, хэзээ, хаана мөн хэрхэн... Энэ бүх асуултыг тэднээс асуу, тэд хариулна. Тэд худлаа хэлнэ гэж үгүй, хэрэв би л үнэнч байвал. Заримдаа хэтэрхий шудрага, хэтэрхий шулуун, гагцхүү тэдгээр нь л намайг зовооно. Тиймээс би зураг авах бас дургүй...
Чшшшш, чимээгүй. Өнөөх цаг чинь дуугарч эхэллээ. Өглөө айсуй...

Tuesday, January 26, 2010
Санамсаргүй биш санаатай байх аа...
Саяхан санамсаргүй тохиолдлоор нэгэн охинтой танилцсан талаар бичсэн. Гэтэл энэ "санамсаргүй" гэдэг этгээд надаас салахаа болилоо. Яавч санаандгүй байж таарахгүй, лав санаатай байх аа...
"Үхэр сүх далайтал амар", гэгчээр хэдэн реферат, курсын ажил зэргээс салаад одоо улирлын эцсийн шалгалт хүртэл хэдэн хоног үлдээд байна. Хэд хоног хэтэрхий ачаалалтай байгаад ядарсан уу, эсвэл залхуурсан уу, өнөө маргаашдаа шалгалтандаа бэлдэх хүсэл алга шив. Энэ маягаар бас нэгэн "галзуу" долоо хоног үргэлжлэх байлгүй.
"Санамсаргүй" 1
За тэгээд онцсайн "ажилласан" өөрийгөө мялааж байгаа юм гээд аятайхан газар хоол идье гэж бодоод сургуулиасаа гарлаа. Хаашаа орохоо шийдэж ядаж байтал нэгэн найзаас маань ойрхон явж байна гэсэн мессэж ирдэг юм байна. Даруй уулзахаар шийдлээ. Сайхан хоол идэн, ярьж хөөрөөд салцгаалаа. Найзаасаа салаад би буудал руу буцаж явлаа л даа.
"Санамсаргүй " 2
Замын эсрэг талд "Communications Museum" гэж томоос том бичсэн нэгэн барилга байв. Сайн ажиглавал NTT хэмээх Японы цахилгаан холбоо, сүлжээ мэдээллийн хамгийн том компаний лого харагдана. Ямартаа ч зам гаран, ямархуу үзэсгэлэн юм бол хэмээн сонжив. Гэтэл хаалганы хажууд нэгэн плакат, түүн дээр нь нэг л танил зураг харагдах нь тэр.
... "юу билээ?" санаж өгдөггүй. Саяхан нэгэн бяцхан сурагчдаа уншиж өглүү, эсвэл багадаа ч уншиж байлуу, бүр үгүй Осакад хэлний бэлтгэлд байхдаа заалгалуу, гэх мэтээр тодорхой санаж чадахгүй байгаадаа бухимдан орж үзэхээр шийдлээ. Хачирхалтай нь тэр үзэсгэлэнгийн тасалбар нь ердөө 110-н л иен байв. "Ай даа, ямар л юм бол доо..."
Такихира Жиро, бар зураг болон цаасан хайчилбараас гадна хүүхдийн зурагтай номны зохиолч хүн. Түүний дурсгалд зориулсан үзэсгэлэн байв. Өнөөх зураг маань "モチモチの木" ( http://www.amazon.co.jp/%E3%83%A2%E3%83%81%E3%83%A2%E3%83%81%E3%81%AE%E6%9C%A8-%E5%89%B5%E4%BD%9C%E7%B5%B5%E6%9C%AC-6-%E6%96%8E%E8%97%A4-%E9%9A%86%E4%BB%8B/dp/426590906X ) гэсэн миний бага сургуулийн сурах бичгэн дээр гарч ирсэн үлгэрийнх байв. Хөдөө өвөөтэйгээ хоёулханаа аж төрөх бяцхан хүүгийн талаар, хэрхэн өвөөгөө аврахын тулд зоригтой алхам хийдэг талаар маш энгийн бөгөөд сайхнаар өгүүлсэн үлгэр байдаг юм. Миний үүнд дуртай гэж жигтэйхэн, өвөө болон хүүгийн тус тусын хоолойны өнгийг дуурайж, чангаар уншдаг байж билээ.
Тус үзэсгэлэн энэ оны 2-р сарын 3-н хүртэл явагдах юм, энэ үлгэрээс гадна түүний хайчилсан бөгөөд зурсан агуу бүтээлүүд маш олноор тавигдсан байна лээ. Хэрэв завшаан гарвал заавал очиж үзээрэй. (http://www.teipark.jp/event/event.html#3)
Уг үзэсгэлэнгээс гараад 2 болон 3-н давхарт байдаг Японы цахилгаан холбоо, шуудан, телевиз радиогийн хөгжлийн талаарх үзмэрүүдийг сонирхлоо. NTT болон NHK, Япон шуудангийн түүх болон шинэ техник технологийн талаар дэлгэрэнгүй, ойлгомжтойгоор толилуулсан байв. Яаж зүгээр байх вэ, утасны дэвтрээс танилуудынхаа дугаарыг байна уу үгүй юм шалгаж, шуудан зөөгч мотоцикл дээр сууж үзэн, эцэст нь улс улсын маркуудын үзэсгэлэнг сонирхов.
Санамсаргүй 5

Санамсаргүй 3
Тив тивээр нь толилуулсан маркны үзэсгэлэн дунд Монгол заавал байх ёстой хэмээн хайлаа. Байдаг байгаа!! Бүр 1960 оноос өнөөг хүртэлх шүү!! Он оноор нь сонжив. Зөвлөлтийн үед манайхан барууны "сонгодог" соёл болон шинжлэх ухаан, сансар огторгуйд нэвтэрхий эсвэл өргөнөөр сонирхдог, эсвэл сонирхохоос өөр аргагүй байдалд орсон гэдэг нь илт мэдэгдэж байлаа. Мэдээж түүн дотор улс төрийн уриа лоозон, ухуулга байсан нь ойлгомжтой.
Ардчилалын үед ямар байсан бол? 1990 он луу үсэрлээ, зөвлөлтийн талаар юу ч алга, харин барууны орчин үеийн төдийгүй өөрийн үндэсний соёл урлаг, мөн байгалийн баялаг зэргийг өргөнөөр харуулж. Марк хүртэл түүх өгүүлнэ ээ гэж... Монголд ч одоо олдохооргүй энэ их марк ямар аргаар, хэрхэн энд ирсэн байж таарах уу...?
Монголд ийм бол бусад хуучин Зөвлөлтийн харьяа байсан улсууд ямар бол? Украйн, Румин тэр байтугай Болгар хүртэл Монголынхтой тун төстэй хөгжилтэй байв. Харин тэдний хувьд үндэсний соёл урлагаа Зөвлөлтийн засгийн газар нурж унасан унаагүйгээс хамаарах зүйлгүй сурталчилж, өргөнөөр харуулж чадсан байсан ч, нэгэнтээ гарал угсаа ойр улсууд тул Зөвлөлтийн зүгээс тэгж их дарамталж хавчаагүй байлгүй.
Африкийн улсууд ямар бол??? Яг ийнхүү бодоод Африк тив рүү шилжих гэж байтал хонх дуугаран, музей хаах гэж байгааг зарлан, арга буюу 1 давхар луу буцаж буулаа. 1 давхарт нь мэдээж, бэлэг дурсгалын дэлгүүр байна. Хэдэн ил захидал, захианы цаас аван, марк зарж байгаа хэсэгт очтол дотоод гадаадын тамгалагдаагүй эртний маркууд, тэр дотор нь манай марк ч явж л байх юм. Нэгийг авч хариад Монголоос захиа явуулбал яадаг бол, гэж бодоод хартал "20 мөнгө" гэдэг юм байна. "За энэ бүтэхгүй..."
Санамсаргүй 4
Санамсаргүй 4
Япон марк хэтэрхий олон бас замбараагүй байсан тул гараа нэг хийгээд таарсныг нь авахаар шийдлээ. Онц биш байгалийн зурагтай таарахаар нь буцааж хийгээд дахин сугалах гэснээ сайн харвал нэг л танил газар, тэгэлгүй яах вэ, өнгөрсөн зун аялаад ирсэн дурсгалтай газар дүрээрээ мөн!! "15 иен"-ийн марк, нэг ил захидал ч явуулж хүрэхгүй ч 1970 онд хэвлэгдсэн маш нандин эд байсан тул авахаар шийдэв.
Санамсаргүй 5
За тэгээд өдөржингөө энэ газар цаг алдлаа, харья гэж бодоод найз луугаа мессэж бичтэл тарж байна гэх юм. Аяга цай хамтдаа уугаад харихаар шийдээд, болзсон газраа яваад очтол нэг хүн намайг нэрээр минь дуудах юм. Юу билээ гэсэн, бараг 2 жил уулзаагүй Япон найз минь байлаа. Ингэж тааралдах гэж... Энд ажил хайж байгаа гээд жигтэйхэн албаны хувцаслачихсан, би хажууд нь "хаанаас нь ч харсан оюутан" зогсож байх юм аа. Уулзаагүй удсаныг ч хэлэх үү, мэндлээд л салах дэндүү хайран байсан тул нөгөө болзсон найзтайгаа 3-уулаа хамт сууя гээд дагуулаад явлаа...
Ийнхүү миний санаатай бөгөөд санамсаргүй нэг өдөр өндөрлөлөө. Мэдээж орчин үед тодорхой зорилготой, төлөвлөгөөтэй, бодолтой амьдрахгүй бол болохгүй ч энэ мэтийн санамсаргүй зүйлтэй "учрах", "хүлээж авах" сэтгэл санааны зай багтаамж, бэлтгэл хүнд хэрэгтэй юм шиг. Мөн бүх эртнээс найдах эсвэл урьдчилан гадарлах нь ч гэсэн ийнхүү "санамсаргүй" тохиолдлуудыг үргээдэг юм болов уу. Үгүй ээ, ерөөсөө би гэдэг хүн л ийм жижигхэн зүйлэн дээр "хувь тавилан" ярьж, хий хөөрөөд байгаа юм болов уу?
....тийм байсан ч хамаагүй ээ, чимх инээдээс ч гэсэн чин сэтгэлийн аз жаргалыг олно, чимх зүйлийг ч гэсэн чин сэтгэлээсээ нандигнана, би ер нь ийм л хүн.
Харин одоо уншигч та, өөрийн чимх "санамсаргүй"-гээсээ хуваалцаач ...

Thursday, January 21, 2010
Уучлал энэрэл
Ойрд дипломын ажил бичээд бие болон сэтгэл санааны хувьд тийм ч их тогтвортой байсангүй. Жижиг сажиг зүйлээс ч томоохон хэмжээний цохилт болон дарамтыг хүлээн авах нь их байв. Яг ийм л үед энэ бүхнээ гаргаж хаяхгүй бол дотроо хадгалсаар нэг л өдөр дэлбэрэх байлгүй хэмээн дэлгэц рүүгээ зүглэсэн минь энэ.
Өнөө өглөө миний бие тэнхээ тийм ч сайн байсангүй. Босъё гээд босч чадахгүй, бие өвдөөд өглөөжингөө орондоо хэвтэв. Энэ тухайгаа хүнд хэлэх эсэхээ жаахан эргэлзсэнээ, фейсбүк дээр хамаг бүхнээ дэлгээд хаячихлаа. Аль болох муу муухайг бичихгүйг хичээдэг ч өнөөдөр тэссэнгүй, бичиж орхив. Гэтэл хэд хэдэн найз болон танилаас маань мессэж, мөн утас ирдэг юм байна. Тэр дунд холбоо бариагүй хэдэн сар болсон нэгэн танил маань хүртэл байлаа. Дахин дурсмааргүй байвч, хамгийн сүүлд түүнтэй уулзахдаа маш эвгүй байдлаар салцгаасан юм. Хүнд тэгж их гомдож, дургүй болдоггүй ч миний сэтгэлийг маш томоор сэвтээж, итгэлийг минь алдсан түүнийг тэр үед би лав уучилж чадаагүй юм даг. Гэтэл өнөө өглөө "Зүгээр зз?" хэмээн мессэж илгээхэд нь өөрийн эрхгүй нүдэнд нулимс цэлэгнэн, өмнө болсон бүх зүйлийг мартах шиг л болсон.
Ингээд би уучлал, өршөөлийн талаар бодож эхэллээ. Нэгэнт л ингээд уучилчих байсан юм бол юуны тулд "үл уучилна" вэ? Хэрэв тэр мессэж ирээгүй бол би тэр хүнийг уучлах байсан болов уу? Ер нь хүнийг уучлана гэж юу юм бэ? Хүн юуны төлөө хүнд гомдож, хүнийг үзэн яддаг юм бол? Өрөөндөө байгаа Библийг нээж үзлээ,
Матай 18:
21 Дараа нь Петр ирж Түүнд
-Эзэн, ах дүү маань миний эсрэг нүгэл үйлдэхэд би хэдэн удаа түүнийг уучлах вэ? Долоон удаа юу? гэхэд нь
22 Есүс айлдсан нь
-Би чамд долоон удаа гэж хэлэхгүй. Харин дал дахин долоон удаа гэж хэлье.
Матай 6:
14 Учир нь, хэрэв та нар хүмүүсийн алдааг уучилбал тэнгэрлэг Эцэг тань та нарыг мөн уучилна.
15 Харин хэрэв та нар хүмүүсийг уучлахгүй бол Эцэг тань мөн та нарын алдааг уучлахгүй.
(Монгол орчуулгыг http://mongoliabible.blogspot.com/2008/01/mt6.html -с)
Библид бичсэнээр бол, "дайснаа" уучлах нь сайн үйл, уучилснаар сэтгэл санаа сайхан болно гэхээсээ илүү "Эзний өршөөлийг хүртэхийн тулд бусдыг уучлах хэрэгтэй", "Бусдыг уучлахгүй бол Эзэн чамайг уучлахгүй" хэмээн хүмүүсийн Эзэндээ итгэх итгэлийг нь "өршөөх" хэмээх үйлдэл болгон өөрчилж байгаа юм болов уу (Энэ талаар миний мэдлэг хомс тул итгэгч нарт зохисгүй санагдвал уучлаарай).
Коран судрын талаар жаал хайж үзлээ.
The repayment of a bad action is one equivalent to it. But if someone pardons and puts things right, his reward is with Allah… (Qur'an, 42:40)
…. But if you pardon and exonerate and forgive, Allah is Ever-Forgiving, Most Merciful. (Qur'an, 64: 14)
хэмээн Аллахын хайр энэрэлийг хүртэхийн тулд, түүний өршөөлийг хүртэхийн тулд бусдыг ч бас уучил гэсэн байгаа юм. Мэдээж энэ өршөөл маань Лалын шашинтнуудад л зөвхөн хамаарна гэдгийг дурдах хэрэгтэй болов уу.
Ингээд эцэст нь Бурханы сургаалийн талаар бодож үзлээ. Харамсалтай нь яг Бурханы сургааль яаж бичигдсэн талаар надад баримт олдсонгүй. Харин өнгөрсөн жил маш том завшаан гарч Дээрхийн Гэгээнтэн 14-р Далай Ламтай ярилцсанаа саналаа. Өнгөрсөн оны хавар гарсан Түвд дэх үймээний талаар асуух зүйл их байсан ч, улс төрийн холбогдолтой асуулт шууд асуух нь зохисгүй мөн ашиггүй гэдгийг мэдээд "Хүн өөртөө болон өөрийн хайртай хүмүүсийг зовлонд унагасан "этгээдийг" хэдэн удаа уучлах ёстой вэ? " гэж Ертөнцийн эзнээс Петр асуусантай яг ижил асуултыг асуусан юм байна. Мэдээж хувь хүний хувьд дагаж мөрдөх зүйл гэдэг үүднээс, нөгөөтэйгүүр "Та Хятад улсыг үзэн ядаж байна уу? " гэдгийг тойруулан асуусан нь тэр. Дээрхийн Гэгээнтэн үүнд "Хүнийг үзэн ядах, өршөөхгүй байна гэдэг хүнээс маш их энерги, хүч шаарддаг. Ийм муу энергийг тээснээр хүн оюун билиг болон бие махбодийн хувьд доройтож, зөв бодол санаагаа алддаг. Үүний оронд яагаад ийм зүйл болов, одоо хэрхэх вэ хэмээн болж өнгөрсөн үйл явдлын талаар бясалгах нь зүйтэй болов уу" хэмээн хариулсан юм. Юутай үнэн, юутай ухаалаг, мөн юутай "дипломат" хариулт вэ хэмээн би дотроо бодов. Улс төрийн хувьд хэнийг ч гомдоохгүй, гэвч бас алсын бодолтой хариулт болсон. Цаашид ч Дээрхийн Гэгээнтэн энэ хариултаа л өгсөөр байх болно. Хувь хүний мөрдөх ёстой сургаалийн хувьд ч тэр, шинжлэх ухааны үндэслэлтэй, хүний өөрөө зөв шийдвэр гаргах эрх чөлөөг хүндэлсэн номлол юм болов уу.
Дэлхий дээр орших маш олон шашны зөвхөн гурвыг нь л авч үзлээ. Гэвч тус бүртээ дэндүү агуу, дэндүү гүн тул харьцуулал хийхэд хэцүү л юм. Гэвч аль ч шашных нь хувьд "өршөөж уучилна" гэдэг хүний байгалийн "жам"-тай тэрсэлдсэн үйл гэдгийг хүлээн зөвшөөрч, ямартаа ч "уучилсан" гэж бод, яваандаа бага багаар тэр муу муухай алга болж, нэг л мэдэхэд жинхэнэ утгаараа уучилсан байх болно гэж сургасан юм болов уу. Гагцхүү тэрхүү "уучилсан" гэсэн бодолд хүрэх аргачилал нь Библи болон Коранд бол "Бурхан"-д итгэх итгэл, Бурханы сургаальд бол "сайн сайхнаар амьдрах"-ын тулд хэрхэх талаар байдгаараа л ялгаатай юм болов уу.
Дахин өөрийн бодолдоо эргэн ирлээ. Хүнд дургүй болж, уучлахгүй байх нь ийм их энергий шаарддаг юм бол, бусдад санаа тавьж бас тавиулж, халамжлуулах ийм их аз жаргалтай зүйл юм бол "Хүнд дургүй болж чаддаггүй" байсан 5 жилийн өмнөх би, "Хүнд дургүй болж сурсан" өнөөдрийг хүртэлх би яг одоо "Хүнийг хайрлаж өршөөж сурах" би болохоор шийдлээ. Хайр байвал тэнд өршөөл оршино. Хайр ямар дундрах биш, харамгүйгээр би түгээх болно.
Subscribe to:
Posts (Atom)