Thursday, May 01, 2008

Сүүлийн хэдэн сар



Нэг мэдсэн тэмдэглэлээ бичээгүй бүтэн хоёр сар болчихсон байна. Энэ хугацаанд юм юм л болж өнгөрлөө. Хаанаас нь эхэлж бичихээ ч мэдэхгүй юм... За яахав, хамгийн сүүлийн үеийн мэдээнээс эхлэе.
Өнгөрсөн 5-р сарын 4-н болон 5-ны өдрүүдэд Хаврын Баяр 2008 маань амжилттай зохион байгуулагдлаа. Тухайн өдөр бусад нөхдийгөө бодвол "харьцангуй" завтай байсан болоод ч тэр үү, нэг л юм хийсэн гэсэн сэтгэл ханамжгүй өндөрлөв. " Хаврын Баяр ямар болсон?" гэж хүмүүс асуухаар нь дэмий л "Дажгүй" гэхээс өөр хэлэх зүйл олдсонгүй. Ийм байдлаар бүхэл бүтэн долоо хоног явдаг юм байна. Нэг л биш ээ. Шинэ зүйл хийх эрч хүч ч олддоггүй, нөгөө л "Хаврын Баярыг сайхан зохион байгуулж чадсангүй" гэж дэмий л өөрийнхөө чадваргүйд гомдон суув.

Нэг өдөр сэнпаидаа дотор байгаа бүх хар зүйлээ нээлээ. "Тэр өдөр завтай байна гэдэг чинь л "Хаврын Баяр" амжилттай болсны шинж биш үү" гэж... Бодоод үзсэн тухайн өдөр хүн бүр өөр өөрсдийн хариуцсан ажлаа маш сайн хийцгээж, ямар нэгэн асуудал гараагүй юм байна. Өнөөг хүртэл 6 сар хичээж ирсний үр дүн нь энэ байлаа гэж... Тэгээд бодсон чинь нэг л дотор онгойгоод сайхан болоод явчихлаа.
Жил жилийн Хаврын Баяр маань хүрээгээ тэлж байгаа тул, учир дутагдалтай зүйл шил даран гарч ирэх нь тодорхой. Энэ жилийн Хаврын Баярыг ч төгс төгөлдөр болсон гэж итгэлтэй хэлж чадахгүй ч ямартаа ч бид бүгд бүх хүчээ шавхан хийсэн юм шүү гэдэг л чухал юм болов уу. "Хаврын Баяр 2008" гэр бүлийн гишүүдтэйгээ хамтран ажиллахад үнэхээр сайхан байсан шүү гэдгээ энэ далимд хэлмээр байна.

За Хаврын Баяр ийм байдаг юм байж. Болдмаа гэдэг хүнд юу тохиолдов оо гэж.
2 сард бөөн шалгалттай, ёстой үхэх байх гэж бодсон шүү. Нойртой хоносон өдөр гэж бараг байгаагүй байх аа. Дэлгүүр ч орох сөхөөгүй конбини болон Орижин Бэнтотой найзлах шив дээ... За тэгээд арай гэж нэг шалгалтаа дуусаад Монгол харилаа.Монгол харьсан чинь ээж аавын хатуу дэглэмд ордог юм даа хөөрхий. Өглөө 7-8 цагийн хооронд босоод л, орой 23 гэхэд орондоо. Ёстой л зөв зохистой амьдрал гэж түүнийг хэлэх байх аа. Зурагт ч бараг үзээгүй, компьютертэйгээ ч тэр болгон найзалж чадалгүй... Завандаа гадагш гарч ЯМОХ, Хаврын Баяраа амжуулчихаад л...
Өө тийм миний төрсөн өдөр болсон юм байна. Сүүлийн 3 жил гэртээ тэмдэглээгүй. Үнэхээр сайхан байсан шүү. Бас багын найзуудтайгаа ч гэсэн тэмдэглээд, бөөн баяр.

гэх мэтчилэн олон сонин дуулгах гэсэн боловч одоохондоо Хаврын Баяраас өөр зүйл санаанд орж ирдэггүй ээ. Тэгж байгаад өнгөрсөн жил Герман, Франц явсан сониноосоо хуваалцана аа. Түр баяртай.

No comments: