「100万人のキャンドルナイト」 http://www.candle-night.org/ Энэхүү үйл ажиллагаа нь атомын цахилгаан станцыг хэт их тоогоор бариулж байсан АНУ-ын ерөнхийлөгч Ж.Бушийн эсрэг Канадад болсон "Сайн дураар тогоо таслах хөдөлгөөн"-өөс эхлэлтэй аж. Нэгэн Япон эр энэ санааг нь өлгөн авч бүх нийтээрээ тогоо тасалж чадахгүй ч гэлээ, 21-ний өдрийн 18-с 20-н цагийн хоорон дах хоёрхон цаг ч болсон бүх гэрлээ унтрааж, лаагаа асаацгаая хэмээн уриалсан юм байна. Би ч гэсэн хоёр дох жилдээ энэхүү үйл уриаг нь дэмжээд лааны гэрэлд өнөөдрийн үдшийг өнгөрүүлж байгаа нь энэ билээ. Энэхүү уриан дор газар бүр төрөл бүрийн үйл ажиллагаанууд зохиогддог. Түүний нэгэнд нь оролцоод түрүүхэн гэртээ орж ирлээ.
Та шөнийн Токиогийн Цамхагийг гэрэлгүйгээр, хав харанхуйгаар харж байсан уу? Би түүнийг нь хараад ирлээ. Шиба цэцэрлэгт хүрээлэнд олон хүмүүс цугларч, тус бүр гартаа лаа барьсан байна. 20 цагт Токиогийн цамхаг унтарч, зөвхөн лааны гэрэл л орчныг гэрэлтүүлнэ. Тэрхүү гэрэлд эгшиглэх төгөлдөр хуурын уянгалаг эгшигт хүн бүр уярана зогсоцгооно. Романтик гэж жигтэйхэн. Гэвч цамхагийн гэрэл унтрамагц миний дотор ч гэсэн хаа нэгтээ бас нэгэн гэрэл унтарсан мэт санагдав...
Гэртээ ирлээ. Үргэлжлүүлэн лааны гэрэлд энэхүү блогоо бичэн сууна. Анх хэрхэн энэхүү хөдөлгөөн гэх мэт ярвигтай зүйлсийг мартаад, зүгээр л сайхан лаагаа асаагаад сууж байгаа нь энэ. Та ч гэсэн гэрлээ унтраагаад, лааны гэрэлд цагийг сайхан өнгөрөөвөл ямар вэ? Энэхүү хөдөлгөөн маань 7-р сарын 7-н хүртэл явагдах юм байна лээ. Лааны гэрэлд та ном уншиж болно, дуртай хөгжмөө ч сонссон болно, эсвэл хайртай хүнтэйгээ үдшийн зоог барьсан ч болно шүү дээ. Мөн дээрх веб хуудсаас өөрийн ойр хавьд болж байгаа үйл ажиллагааг олж хараад, очоод үзээрэй.
Зээ, хэд хоногийн өмнө арай гэж өөрийн гэсэн цагаа өнгөрүүлэх завшаан тохиолоо. Акасака хавьцаа түр ажилтай байсан тул тэр хавиар алхахаар шийдлээ. Сонирхолтой барилга байгууламж, цэцэг мэцэг харангаа Үндэсний Шинэ Урлагийн Төв(国立新美術館) рүү чиглэв. Тэнд Emily Kame Kngwarreye хэмээх Австралийн уугуул иргэний үзэсгэлэн гарсан байлаа. 80 шахуу насандаа анх удаа бийр атган, зураг зурж эхэлсэн тэрбээр насан эцэслэх хүртлэх 7 жилийн хугацаанд маш олон гайхалтай бүтээлийг туурвисан юм байна. Энэхүү эмэгтэйн зураг нь нэг л өвөрмөц, харж зогсож байгаад л зурганд нь сорогдоод орчих гэж байгаа юм шиг сэтгэл төрсөн. Урлагийн талаар сайн мэдэхгүй ч ямартаа ч өнгөний хоршил, зохицол гэж ёстой гайхамшигтай !! 7-р сарын 28 хүртэл тул та яаараарай. За тэгээд хэдэн зураг толилуулаад тэмдэглэлээ өндөрлөе.
Ажисаи цэцэг... "Сэтгэл хоёрдох", "Араар тавих" гэх мэт утгыг агуулдаг гэсэн ;p
Үндэсний Шинэ Урлагийн Төв
Бодлого Судлалын Улсын Институт
3 comments:
Одоо гэрлээ асаахын оронд лаа гэрэлтүүллээ,
Лааны гэрэлд үдшийг өнгөрүүлэх гэж үзэн дээ :)
Лаа чинь бас агаар шатаанашдээ. Шууд харанхуйд байсан нь дээр ч юмуу. Эрт унтаад :P
Яасан гоё сандалтайеин?
lag romantic ner ogood naasan hehe. end ch bas tiimerhuu activity bainga sh dee. usaa hemneh talaar yalanguya
www.gegeen.com
Post a Comment