Saturday, January 24, 2009

Хальт "баяртай мэдээ"


      Хэд хоногийн өмнөөс нэгэн онлайн бизнес тоглоом тоглож эхлээд байгаа. Гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Лореал компаниас зохион явуулдаг "Estrat" хэмээх олон улсын бизнесийн онлайн тэмцээн л дээ. Дөнгөж сая нэгдүгээр шатны хариу гарсан бөгөөд, манай баг эхний 1700 багийн тоонд багтаж, 2-р шатанд оролцох эрхтэй боллоо. 2-р сарын 9 хүртэл дахиад л баахан тоо ширтэн, анализ хийх хэрэг гарах нь ээ...

      Тэмцээний тухай тайлбарлая.

      Жил бүр 800 гаруй сургуулийн 27000 гаруй оюутан хүчээ үздэг энэ тэмцээнд нэг их сургуульд суралцаж буй 3 оюутан баг бүрдүүлэн оролцох эрхтэй. Мэдээж бакалаврын оюутнууд MBA-д суралцдаг оюутнуудтай өрсөлдөх утгагүй тул, MBA-ынхан бас тусдаа өрсөлдөх болно. Хэн ямар сургуульд, ямар мэргэжлээр суралцдаг нь огт хамаагүй. Тоглоомын агуулга нь ерөнхийдөө ийм:

        1. 3 оюутан Prima хэмээх гоо сайхны хийсвэр компаний менежэр болох бөгөөд Diva, Bella, ... гэх мэт 5-н хийсвэр компанитай өрсөлдөх болно.

        2. Зах зээл болон бусад төрлийн маш хязгаарлагдсан мэдээллийг боловсруулж, өөрийн бүтээгдэхүүний нийлүүлэлт, борлуулат, маркетинг, мөн менежмэнтийг удирдана.

        3. Өөрсдийн гаргасан шийдвэрээ заасан хугацааны дотор тусгай софт ашиглан интернэтээр явуулах болно.

        4. Шүүгчид багуудын шийдвэр дээр үндэслэн Prima компаний SPI-г тооцож, SPI үзүүлэлтээр нь жагсаах болно. Өөрөөр хэлбэл, дээр өгүүлсэн хийсвэр компаниудтай өрсөлдөж байгаа юм шиг боловч, эцсийн шалгаруулалт нь баг бүрийн гаргасан Prima компаний үзүүлэлт дээр үндэслэгдэх юм.

      Тоглоом 1-6, хагас финал, финал гэсэн шатуудтай бөгөөд, SPI үзүүлэлтээрээ эхний байруудад жагссан багууд дараагийн шатуудад хүчээ үзэх эрхийг авна. Явсаар явсаар хагас финалаас шалгарч үлдсэн 16 баг Парист болох эцсийн шатанд оролцох эрхтэй болох юм. 6-р шатаас эхлэн, зөвхөн тоон үзүүлэлт бус, компанийхаа тухай тайлан, илтгэл бэлтгэх хэрэгтэй болох юм байна лээ.

      Манай баг Бүс 7 хэмээх Хятад, Солонгос, Тайван, Хонгконг, Японы багуудтай өрсөлдөх бөгөөд, эхний шатаас нийт 367 баг шалгарсан байна. Парис явахын төлөө эхний 2-т багтахгүй бол болохгүй. Гэтэл манай баг үзүүлэлтээрээ 347-д жагссан байдаг. SPI хэмээх үзүүлэлт маань 1069,2 буюу нэгт жагссан 1188,5 үзүүлэлттэй ЖаоТонгийн ИС-ийн багаас 119,3-аар бага байдаг...

      Манай багийн нэг л гишүүн Эдийн Засгийн Факултетэд сурдаг бөгөөд, нөгөө нь Инженэрийн ангийнх. Би баг бүрдүүлэх гэж баахан хүнээс асууж асууж арай гэж 17-н буюу бүртгүүлэх хамгийн эцсийн өдөр бүрдүүлэн, 19-н буюу эхний шийдвэрээ явуулах нэг хоногийн өмнө хуралдаж, 20-ны 16 цаг 56 мин буюу шийдвэрээ явуулах эцсийн хугацаанаас 4 минутын өмнө шийдвэрээ явуулсан. Арай гэж амжсан даа.

      Ямартаа ч маркетинг, эдийн засгийн талаар дэндүү ядуу мэдлэгтэй миний хувьд болоод л явчихаж байгаа юм л даа. Манай багийн нэг л гишүүн Эдийн Засгийн Факултетэд сурдаг бөгөөд, нөгөө нь Инженэрийн ангийнх. 3-хан хоногийн дотор баахан тоо ширтээ анализ хийж, эцсийн шийдвэрээ гаргасан гэхэд энэ зэрэгтэй байна гэдэг бол маш том урам. Хамгийн гол нь энэ тоглоом жирийн нэг тоглоом биш, жинхэнэ бизнес эрхэлж байгаа юм шиг хариуцлагатай бас сонирхолтой, мөн өгөөжтэй гэж байгаа. Өө тийм, бас 1-р шатаар шалгарч үлдэх юм бол Лореал Жапан компанийн Энтри Шийт буюу хамгийн эхний шалгаруулалтаас чөлөөлөгдөх юм байна лээ. Юм ч сурж аваад, багийнхаа гишүүдтэй ч дотносон, дээрээс нь ажилд ороход бага ч болсон дөхөм болох гэх мэт нэг сумаар баахан л туулай буудчих шиг боллоо. Бас нэг туулайг буудаж болдог ч болоосой.

      Тоглоом болон бусад рефратын өрнүүдээс болоод олигтой бэлдэж чадаагүй ШАЛГАЛТ...


L'Oréal Estrat -ын талаар http://www.estrat.loreal.com/_int/_en/whatis.aspx -ээс

8 comments:

Агьнууд Х.Зоригт said...

Иймэрхүү симуляци тоглоомууд нээрээ өгөөжтэй байдаг шүү. Би дунд сургуульд байхдаа Эрэл компаний хэрэглээний эдийн засгийн хичээлээр онлайн тэмцээнд орж, үнэ, судалгаа хөгжүүлэлт, үйлдвэрлэл, маркетингийн бодлогын талаар анхан шатны мэдлэгтэй болж байсан. Их сургуульд байхдаа Markstrat гээд тоглоом тоглож байсан тухайгаа бас блогтоо дурьдаж байсан.

Лореалын энэ тэмцээний тухай өмнө нь дуулж байснаас оролцъё гэж бодож явсангүй байсаар төгсчихсөн.

За тэгээд цоглог коохайдаа амжилт хүсье.

Ariuka said...

Гоё тэмцээн бна. БӨӨӨӨӨӨӨӨӨӨӨӨН бөөөөөөөөөөөн Амжилт хүсъе!

Ariuka said...

Гоё тэмцээн бна. БӨӨӨӨӨӨӨӨӨӨӨӨН бөөөөөөөөөөөн Амжилт хүсъе!

Unknown said...

өө Борудаа амжилт хүсье. Ойрд холбоо барихгүй байсан чинь ийм юм хийж байсан юм уу?
Заавал нэг сургуулийн баг орох ёстой юм уу?
тэгдэггүй бол надад хэлэхгүй дээ хэхэ

Anonymous said...

entrysheet-ees chuulugdunu gedg chini tom yum baihgui yu kkk. ganbare. ene temtseeni tuhai manai bagsh bas halit helj baisiim baina..

BoYKa said...

Хөөх, баярлалаа баярлалаа. Маргааш эхний хуралтай :) Нэгдүгээр үеийнхээ шийдвэрийг дүгнэж, "гэмшицгээнэ(反省する)" гэсэн...

Surika said...

hey naizdaa amjilt!!!

xvv said...

3 хоног үлдсэн юм уу? За амжилт хүсье! Мундаг юмаа. Ийм юм байдаг гэж анх удаагаа сонсож байна :D